Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг танилцууллаа

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг танилцууллаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1377 дугаар захирамжийн хэрэгжилтийн явцын танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хийлээ. Тэрбээр “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс хэрэглэж буй 438 халаалтын зуух байгаа бөгөөд нийслэлийн Зохицуулах зөвлөл, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ОНӨААТҮГ-аас нүүрс тээвэрлэх зөвшөөрлийн бичиг олгогдож, хяналт тавьж ажиллаж байна. Мөн төвлөрсөн дулаан, цахилгаан хангамжид холбогдох боломжгүй Улсын болон орон нутгийн өмчид үйлдвэрлэл, үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хороодын барилга байгууламжийг хийн халаалтад шилжүүлэх ажлыг гүйцэтгэхээр Газком ХХК-тай харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан” гэв.

Түүнчлэн цаашид энэ ажлуудыг урагшлуулах хүрээнд шаардлагатай байгаа зарим асуудлуудаар тодорхой мэдээлэл өглөө.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн хамгааллын тусгай төвийн сургалт, хүмүүжлийн төв байгуулах тухай танилцуулгыг НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан хүргэв.

Нийгмийн хамгааллын тусгай төв нь Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 138 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2003 оны А/417 захирамжаар Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төв нэртэйгээр байгуулагдсан. 2015 онд Нийгмийн хамгааллын тусгай төв нэртэй болсон байна. Цаашид Нийгмийн хамгааллын тусгай төвийн сургалт хүмүүжлийн байрыг шинээр барьж, иргэдийг нийгэмшүүлэх үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна гэж Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан танилцуулгадаа онцоллоо.

Иймд 150 хүн байрлуулах хүчин чадалтай 3 давхар 1905 м2 байрыг барьж, үйл ажиллагааг өргөтгөх нь чухал байгаа аж.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, эх үүсвэр, зураг төсөв болон бусад шаардлагатай судалгаа тооцоогоо сайн гаргаж, дараагийн зөвлөлийн хуралдаанаар танилцуулахыг тэмдэглэлээр үүрэг болголоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шүүхээс дахин шинжээч томилжээ 2020-04-24

Гурван мянган хүүхэд тоглох талбайтай боллоо 2020-04-24

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 10 хууль, тогтоолын төсөл хэлэлцэж, нэг асуулгын хариу сонсоно. 2020-04-24

Төрийн албаны салбар зөвлөлд 97 сул орон тооны захиалга иржээ 2020-04-24

Олон жил дуншсан “Их тойрог” төслийн дэд станцыг ирэх долоодугаар сарын 1-нд ашиглалтад оруулна 2020-04-24

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг танилцууллаа 2020-04-24

"COVID-19" цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургууль болно 2020-04-24

Хөдөлмөрийн багш бүсгүй сургуулийнхаа бүх сурагчид МАСК ИЛГЭЭЖЭЭ 2020-04-24

АНУ-ын Конгресс эдийн засгийн шинэ багц арга хэмжээг баталжээ 2020-04-24

“COVID-19” халдвараар нас барсан хүний тоо 190 мянга давлаа 2020-04-24

АНУ-ын өр өмнө нь байгаагүй дээд хэмжээнд хүрчээ 2020-04-24