АНУ-ын Конгресс эдийн засгийн шинэ багц арга хэмжээг баталжээ

АНУ-ын Конгресс эдийн засгийн шинэ багц арга хэмжээг баталжээ

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим коронавирусний цар тахлын үр дагаврыг арилгахад чиглэсэн 500 тэрбум орчим ам.долларын хэмжээтэй шинэ багц арга хэмжээг пүрэв гарагт баталлаа.

Уг санаачилгыг Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн 338 нь дэмжсэн бол 5 нь эсрэг санал өгч, нэг хүн түдгэлзжээ. АНУ-ын Конгрессын Сенатын танхим энэ долоо хоногийн эхээр хуулийн төслийг дэмжсэн бөгөөд одоо уг баримт бичигт Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурах ёстой юм.

Энэхүү хуулийн төсөлд жижиг бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох хөтөлбөрт (Paycheck Protection Program) 300 гаруй тэрбум ам.доллар хуваарилахаар тусгажээ. Санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан компаниуд авсан зээлээ ажилчдынхаа цалин, үл хөдлөх хөрөнгийн зээлийн хүү, мөн түрээсийн төлбөр, нийтийн үйлчилгээний төлбөрт зарцуулсан тохиолдолд буцааж төлөхгүй байж болох аж. Өмнө нь Конгресс энэ хөтөлбөрт 350 тэрбум ам.доллар хуваарилсан боловч дөрөвдүгээр сарын дунд гэхэд санхүүжилт нь дуусжээ.

Үүнээс гадна, жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих өөр хөтөлбөрийн хүрээнд 60 тэрбум ам.доллар хуваарилахаар тусгасан байна. Түүнчлэн эмнэлгүүдэд 75 тэрбум, коронавирус илрүүлэх шинжилгээний хөтөлбөрт 25 тэрбум ам.доллар гаргах аж.

“Америкийн ажилчид болон жижиг бизнес эрхлэгчдийг дэмжихэд нэмж 320 тэрбум ам.доллар хуваарилах миний уриалгыг хүлээж авсанд би Конгресст талархаж байна. Америкийн олон иргэн эдийн засгийн хувьд ихээхэн бэрхшээлтэй тулгарсан энэ үед жижиг бизнес эрхлэгчид сая сая ажилтнаа ажлын байранд нь үлдээж, цалингаа өгөхөд энэ арга хэмжээ тус дэм болно” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Төлөөлөгчдийн танхимын санал хураалт дууссаны дараа Цагаан ордонд үг хэлэхдээ мэдэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Төрийн албаны салбар зөвлөлд 97 сул орон тооны захиалга иржээ 2020-04-24

Олон жил дуншсан “Их тойрог” төслийн дэд станцыг ирэх долоодугаар сарын 1-нд ашиглалтад оруулна 2020-04-24

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг танилцууллаа 2020-04-24

"COVID-19" цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургууль болно 2020-04-24

Хөдөлмөрийн багш бүсгүй сургуулийнхаа бүх сурагчид МАСК ИЛГЭЭЖЭЭ 2020-04-24

АНУ-ын Конгресс эдийн засгийн шинэ багц арга хэмжээг баталжээ 2020-04-24

“COVID-19” халдвараар нас барсан хүний тоо 190 мянга давлаа 2020-04-24

АНУ-ын өр өмнө нь байгаагүй дээд хэмжээнд хүрчээ 2020-04-24

“Мерси Кор Монгол” ОУБ-аас 36 сая төгрөгийн өртөг бүхий тусламж үзүүллээ 2020-04-24

Францын сургуулиуд тавдугаар сарын 11-ний өдрөөс үйл ажиллагаагаа сэргээж эхэлнэ 2020-04-24

ОХУ-аас ирсэн жолоочийг тусгаарлалтад авлаа 2020-04-24