"COVID-19" цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургууль болно

"COVID-19" цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургууль болно

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тушаалаар ""COVID-19" халдварт цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт үндэсний хэмжээний гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, цар тахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, гурван үе шатны удирдлагыг нягтруулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, онцгой байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, нэрвэгдэгсдийг эмчлэх, хорио цээр, халдвар хамгааллын дэглэм тогтоох чиглэлээр хээрийн хүн эмнэлэг дэлгэх зорилготой тус дадлага сургууль 2020 оны 05 дугаар сарын 06,07,08-ны өдрүүдэд болох юм.  

Дадлага сургуульд Улсын онцгой комисс, УОК-ын Шуурхай штаб, ЭМЯ, БСШУСЯ, ХӨААХҮЯ, ЗТХЯ, ГХЯ, ЗХЖШ, ОБЕГ, МХЕГ, ЦЕГ, ХХЕГ, ГЕГ, Гамшгаас хамгаалах улсын албад болон МУЗН, НҮБ-ын Суурин зохицуулагч, салбар кластерууд оролцож, онцгой байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, мэргэжлийн ангийн хүч хэрэгслийг үзүүлэх дадлага зохион байгуулж, коронавируст цар тахлын халдварын үеийн иргэн, хуулийн этгээд, төрийн бус байгууллага болон хүмүүнлэгийн байгууллагын үүрэг, хариуцлага, оролцоог тодорхойлох юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Гурван мянган хүүхэд тоглох талбайтай боллоо 2020-04-24

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 10 хууль, тогтоолын төсөл хэлэлцэж, нэг асуулгын хариу сонсоно. 2020-04-24

Төрийн албаны салбар зөвлөлд 97 сул орон тооны захиалга иржээ 2020-04-24

Олон жил дуншсан “Их тойрог” төслийн дэд станцыг ирэх долоодугаар сарын 1-нд ашиглалтад оруулна 2020-04-24

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг танилцууллаа 2020-04-24

"COVID-19" цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургууль болно 2020-04-24

Хөдөлмөрийн багш бүсгүй сургуулийнхаа бүх сурагчид МАСК ИЛГЭЭЖЭЭ 2020-04-24

АНУ-ын Конгресс эдийн засгийн шинэ багц арга хэмжээг баталжээ 2020-04-24

“COVID-19” халдвараар нас барсан хүний тоо 190 мянга давлаа 2020-04-24

АНУ-ын өр өмнө нь байгаагүй дээд хэмжээнд хүрчээ 2020-04-24

“Мерси Кор Монгол” ОУБ-аас 36 сая төгрөгийн өртөг бүхий тусламж үзүүллээ 2020-04-24