ОХУ-аас ирсэн жолоочийг тусгаарлалтад авлаа

Коронавирусний халдварын голомттой улс орноос /ОХУ/ Цагааннуурын шалган нэвтрүүлэх боомтоор орж ирсэн Монгол Улсын иргэн, ачаа тээврийн хэрэгслийн жолоочийг аймгийн Авто тээврийн төвийн зочид буудалд 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 21 хоногийн тусгаарлан ажиглалтанд авсан.
2020 оны 04-р сарын 23-ны өдөр уг иргэнээс аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн эмч нар хамар, залгиурын арчдасны шинжилгээний сорьц авч "Хүннү эйр” ХХК-ийн онгоцоор ХӨСҮТ-д илгээсэн болно.
Эх сурвалж: Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.