Их Британид коронавирусний вакциныг хүний биед туршиж эхэллээ

Их Британид коронавирусний вакциныг хүний биед туршиж эхэллээ

Оксфордын их сургуульд шинэ коронавирусний вакциныг хүний биед туршиж эхэллээ. Энэ төрлийн туршилтыг Европт анх удаа хийж буй нь энэ юм. 

Туршилтад оролцохоор сайн дураар бүртгүүлсэн 800 гаруй хүнээс эхний хоёр хүнд вакцин тарьжээ. Үүний зэрэгцээ туршилтад оролцогчдын тэн хагаст “COVID-19”-ийн вакцин тарих бол үлдсэн хагаст коронавируснийхээс өөр менингитийн вакцин турших бөгөөд тэд ямар вакцин хийлгэж байгаагаа мэдэхгүй ажээ.

“Би өөрөө судлаач учраас шинжлэх ухааны үйл хэрэгт чадах чинээгээрээ хувь нэмэр оруулахыг хүссэн” гэж эхний вакциныг хийлгэсэн Элиса Гранато “BBC” сувагт мэдээлжээ.

Коронавирусний вакциныг Оксфордын их сургуулийн судлаачдын баг гурван сар орчмын хугацаанд гарган авсан бөгөөд тэднийг “Jenner” хүрээлэнгийн профессор Сара Гилберт ахалжээ.

“Би энэ вакциныг амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаа” гэж С.Гилберт хэлжээ. Мөн тэрбээр, бид вакцинаа туршиж, хүмүүсээс мэдээлэл цуглуулж, үр дүнтэй эсэхийг нь батлах хэрэгтэй гэж нэмж хэлжээ.

Халдвар авах эрсдэл бусад хүнийхээс илүү өндөр тул судлаачид туршилтдаа эмнэлгийн ажилтнуудыг хамруулахыг чухалчилж байгаа ажээ. Цаашид сайн дурын 5000 хүнийг туршилтад хамруулах бөгөөд үүнд насны хязгаар тогтоохгүй гэнэ. Мөн Кени тэргүүтэй Африкийн орнуудад туршилт явуулахыг эрмэлзэж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Францын сургуулиуд тавдугаар сарын 11-ний өдрөөс үйл ажиллагаагаа сэргээж эхэлнэ 2020-04-24

ОХУ-аас ирсэн жолоочийг тусгаарлалтад авлаа 2020-04-24

Сураггүй болсон иргэнийг хайх ажиллагааг ар гэрийнх нь хүсэлтээр зогсоолоо 2020-04-24

Уханьд коронавирусээр халдварласан хоёр эмчийн арьс нь харлажээ 2020-04-24

Деннис Родман: Миний хоёр найз болох Доналд Трамп, Ким Жон Ун андууд минь даян дэлхийд энх тайван тогтоох болно” гэж ярьжээ. 2020-04-24

Их Британид коронавирусний вакциныг хүний биед туршиж эхэллээ 2020-04-24

ШУУД: КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.24-НЫ 11:00 ЦАГ 2020-04-24

ЧУУЛГАН: Төрийн аудитын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна 2020-04-24

Нью-Йорк муж улсад халдварын шинэ тохиолдлын тоо эрс нэмэгджээ 2020-04-24

Баянгол дүүргийн хороолол доторх АВТОЗАМ-ын засварыг хийж гүйцэтгэлээ 2020-04-24

Д.Нямхүү: Давтан шинжилгээгээр НЭГ ТОХИОЛДОЛ нэмэгдлээ 2020-04-24