БНСУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 10635 болжээ
БНСУ-д нэг өдрийн дотор “COVID-19” халдварын 22 тохиолдол шинээр илэрснээр, нийт тохиолдлын тоо 10635 болж нэмэгдсэн байна. Халдвар авсан 72 хүн эдгэрсэн бол 230 хүн нас барсан тухай БНСУ-ын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.
БНСУ-д халдварт өвчний аюулын хамгийн өндөр түгшүүрийг зарласан бөгөөд Дэгү хот болон Кёнсан-Пукто мужийн 3 хотыг гамшгийн онцгой бүс хэмээн мэдэгдсэн.
Парламентын сонгууль тус улсад лхагва гарагт болж, олон хүн гадагш гарсан хэдий ч санал авах байранд орохдоо заавал амны хаалтаа зүүж, гараа ариутгаж, бие биенээсээ зай барьж явахыг иргэдэд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан уриалсан юм. Түүнчлэн сонгуулийн дараа өвчтөнүүдийн тоо өдөр бүр нэмэгдэж байгаа эсэхэд хатуу хяналт тавихаа хорио цээрийн хяналтын газар мэдэгдсэн байна.
Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлуудын 2 нь Сөүл хотоос, 4 нь Кёнсан-Пукто мужаас илэрсэн бол үлдсэн тохиолдлууд нь өөр дүүргүүдэд бүртгэгджээ. Дэгү хотод нэг ч тохиолдол шинээр илрээгүй байна. Харин шинээр илэрсэн нийт тохиолдлуудын 14 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлууд байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.