КОВИД-19 | БНСУ-д 22 тохиолдол шинээр нэмэгджээ

КОВИД-19 | БНСУ-д 22 тохиолдол шинээр нэмэгджээ

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр дөрөвдүгээр сарын 16-ны 00.00 цагийн байдлаар тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол 22-оор нэмэгдэж,  нийт 10 613 болсон байна.

Шинээр Сөүл хотод 2, Бусан хотод 3, Дэгү хотод 4, Кёнги мужид 4, Канвон мужид 1, Умард Гёнсан мужид 4, хилийн хорио цээрийн бүсээс 4 тохиолдол нэмэгджээ.

Одоогийн байдлаар 538 775 (+4223) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 513 894 (+4959) иргэний хариу сөрөг гарч, 14 268 (-758) иргэний хариу хүлээгдэж байна.

 Нийт 7757 (+141) иргэн бүрэн эдгэрсэн бол 229 (+4) иргэн нас баржээ. Одоогоор 2627 иргэн тусгаарлалтад байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.