Алтанбулагаар орж ирсэн жолоочийн ойрын бүх хавьтлыг хяналтдаа авчээ

Алтанбулагаар орж ирсэн жолоочийн ойрын бүх хавьтлыг хяналтдаа авчээ

Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолоочоос коронавирусний халдвар илэрсэн билээ. Тус жолоочийн ойрын хавьтлуудад шинжилгээ хийжээ. Хяналтын байцаагч нар, ачаа буулгасан хүмүүс, машиныг байрлуулсан хүмүүс зэрэг нийт 24 хүнийг Улаанбаатарт тусгаарласан байна. Нийт 49 хүнийг тусгаарлаж, шинжилгээ авсан бөгөөд эдгээр хавьтлаас коронавирус илрээгүй болохыг ЭМЯ-наас мэдээллээ. Бүх хавьтлыг хяналтдаа авсан гэдгийг ЭМЯ онцолж байсан юм.

Монгол Улсад илэрсэн коронавирусний 37 дахь тохиолдол нь Москвагаас ирсэн оюутан аж. Москвагаас ирсэн 32 оюутнаас 20-д нь коронавирус илэрч, батлагдсан тохиолдол болж бүртгэгдээд байгаа юм. Тэдний найм нь эдгэрсэн бол бусад нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.

Коронавирусний эсрэг үр дүнтэй эм гэгдэж байсан “Ремдизивир”-ийг уг вирусний эсрэг үр дүнгүй гэж тогтоосон бол анагаах ухааны судалгааны байгууллагууд өөрийн орны эмийг үйлдвэрлэж, хүн дээр туршиж байгаа аж. Хойд хөршид туршсан эм үр дүнтэй байсан учир ирэх долоо хоногоос худалдаанд гаргана гэж ОХУ-ын Эрүүл мэндийн сайд мэдээлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.