Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс хөл хоригоо цуцална

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс хөл хоригоо цуцална

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс хөл хоригоо цуцална. Тус улсын Ерөнхийлөгч Сирил Рамафоса пүрэв гарагт бүх ард иргэддээ хандан үг хэлэхдээ "Тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн бизнес, эдийн засгийн үйл ажиллагааг шатлалтайгаар сэргээнэ" гэжээ. Тэрбээр “Хөл хөдөлгөөн хорих нь коронавирусний тархалтыг тогтоох хамгийн үр дүнтэй арга байж болох юм. Гэхдээ амьдрахын тулд мөнгө олох хэрэгтэй учраас тодорхойгүй хугацаагаар үргэлжлээд байж болохгүй” гэсэн байна.

Тус улсад өнгөрөгч гуравдугаар сарын 27-ноос эхлэн хорио цээр тогтоосноор олон хүн орлогогүй, хангалттай хэмжээний хоол хүнсгүй болж, дээрэм, үймээн самуун гарах болжээ. Тиймээс уул уурхай болон үйлдвэрүүдийг хэсэгчлэн нээхээр төлөвлөсөн байна. 

Нийтийн хөл хөдөлгөөнөөс зайлсхийж, амны хаалт хэрэглэхийг Өмнөд Африкийн Засгийн газар ард иргэдээсээ шаардсаар байгаа юм байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.