БНХАУ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад нэмэлт санхүүжилт олгоно

БНХАУ-ын Засгийн газраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад нэмэлт санхүүжилт олгохоо амлалаа. Пүрэв гарагт тус улсын Гадаад хэргийн яамнаас БНХАУ НҮБ-ын Эрүүл мэндийн агентлагт өмнө тусламж болгон өгсөн мөнгөнөөсөө гадна 30 сая долларыг санхүүжилт болгон өгнө гэж мэдэгдсэн байна. Ингэснээр “Энэ нь Хятадын Засгийн газар, ард түмэн тус байгууллагад итгэж дэмжиж байгааг харуулна” гэж Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч ярьжээ.
Өнгөрөгч гуравдугаар сард БНХАУ-ын талаас ДЭМБ-д тахлын эсрэг тэмцэхэд нь 20 сая доллар тусламж болгон хандивласан байна. БНХАУ-ын талын мэдээлэлд тулгуурлан хожуу арга хэмжээ авснаас болоод коронавирус тархсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад өгдөг санхүүжилтээ зогсоосон. Харин НҮБ-ын энэ агентлаг Америкийн засаг захиргаанаас санхүүжилтээ үргэлжлүүлэхийг хүсч байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.