Сөүл, Франкфуртын тусгай үүргийн нислэгээр ирэхээр өргөдөл гаргасан иргэдийн анхааралд

Сөүл, Франкфуртын тусгай үүргийн нислэгээр ирэхээр өргөдөл гаргасан иргэдийн анхааралд

Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийн дагуу тусгай үүргийн нислэгээр 2020 оны 4 дүгээр сарын 30-нд БНСУ-ын Сөүл, 5 дугаар сарын 2-нд ХБНГУ-ын Франкфурт хотоос иргэдээ татан авах бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ нислэгийн үеэр өмнө нь тавигдаж байсан таван шаардлагыг ягштал баримтална. Үүнд:

  • Эрүүл мэндийн шалтгаантай (хүнд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар гадаад улсад эмчилгээнд явсан)
  • Жирэмсэн
  • Бага насны хүүхэдтэйгээ яваа
  • Хөгжлийн бэрхшээлтэй
  • Өндөр настан иргэдийг эрэмбэлэн хамруулна.

Эдгээр шаардлагыг нотолсон баримтыг өргөдөл гаргасан иргэн нэрээ бичин uok.shtab@nema.gov.mn цахим хаягаар 4 дүгээр сарын  24-ийг хүртэлх хугацаанд ирүүлнэ үү.

Тус шаардлага нь транзитаар ирэх иргэдэд ч мөн адил тавигдана.

Мөн Эрүүл мэндийн яамнаас тавьж буй шаардлагын дагуу сүүлийн 48 цагийн дотор коронавирусын шинжилгээ  заавал хийлгэсэн байна.   

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

КОВИД-19 | БНСУ-д 13 550 иргэний хариу хүлээгдэж байна 2020-04-18

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020-04-20

Хариу нь сөрөг гарсан иргэдийг онгоцонд суулгах ШААРДЛАГА ТАВИНА 2020-04-21

Сөүл, Франкфурт хот руу тусгай нислэг үйлдэнэ 2020-04-21

ХБНГ-улсын Франкфурт хот руу 5 сарын 2-ны өдөр нислэг явахаар болсонтой холбоотой ЕВРОПЫН 19 оронуудруу Илгээлт/Бичиг захидал/Боодол авч эхэллээ. 2020-04-21

Сөүл, Франкфуртын тусгай үүргийн нислэгээр ирэхээр өргөдөл гаргасан иргэдийн анхааралд 2020-04-21

Хөдөлмөр эрхлэх гэрээт ажилчдын тоог цөөлөх хатуу арга авах шаардлагатай хэмээн мэдэгдэв 2020-04-22

Ким Жөн Уныг хүнд өвдсөн байж магадгүй гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлээд байгаа юм. 2020-04-22

Ким Жон Уны дүү БНАСАУ-ын хоёрдугаар хүн болжээ 2020-04-22

БНАСАУ-ын ирээдүйн удирдагч байж болох Ким Ё Жон гэж хэн бэ 2020-04-23

БНАСАУ-ын удирдагчийн биеийн байдлын талаарх мэдээллийг “буруу” гэж үзжээ 2020-04-24