Ким Жон Уны дүү БНАСАУ-ын хоёрдугаар хүн болжээ
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон Пьёняны хоёрдугаар хүн боллоо гэж Японы “Асахи” сонин мэдээлжээ.
Өнгөрсөн оны сүүлээр болсон Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны бүгд хурлаар Ким Жон Уны хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд төрийн дээд эрхийг Ким Ё Жонд шилжүүлэх шийдвэр гаргасан гэнэ. Үүнээс хойш Хойд Солонгосын удирдагчийн дүүгийн нэр БНАСАУ-ын чухал баримт бичиг дээр гарах болсон гэж эх сурвалж мэдээлжээ.
Ким Ё Жон үүнээс өмнө СХН-ын Төв хорооны суртал ухуулгын хэлтсийн нэгдүгээр орлогч даргын албыг хашиж байсан ба өнгөрсөн оны сүүлээс СХН-ын Төв хорооны боловсон хүчний асуудал эрхэлсэн зохион байгуулалтын хорооны нэгдүгээр орлогч даргын албан тушаалыг хаших болсон аж. Энэ оны гуравдугаар сард түүний гарын үсэг бүхий Пьёняны Сөүл, Вашингтонтой харилцаатай холбоотой баримт бичиг нийтлэгдсэн нь Ким Жон Уны дүүгийн нөлөө гадаад бодлогын салбарт өргөжиж буйг илтгэж байна гэж тус сонин онцолжээ. Энэ сарын 11-нд Ким Ё Жоныг СХН-ын Улс төрийн товчооны орлогч гишүүнээр сонгожээ.
Ингэхдээ “Асахи” сонин Ким Ё Жоны нөлөө өсөж буйг ахынх нь эрүүл мэндийн байдалтай холбон тайлбарласан байна. Саяхан АНУ-ын мэдээллийн “CNN” агентлаг Ким Жон Уны эрүүл мэндийн байдал муудсан тухай тагнуулын мэдээллийг судалж байна хэмээн мэдээлсэн билээ. Өмнөд Солонгосын эрх баригчид энэ талаар мэдээлэл аваагүй гэсэн бол БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас энэ мэдээллийн бодит эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ким Жон Уны биеийн байдал муудсан талаар баталгаатай мэдээлэл аваагүй гэж мэдэгджээ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.