Хөдөлмөр эрхлэх гэрээт ажилчдын тоог цөөлөх хатуу арга авах шаардлагатай хэмээн мэдэгдэв

Хөдөлмөр эрхлэх  гэрээт ажилчдын тоог цөөлөх хатуу арга авах шаардлагатай хэмээн мэдэгдэв
БНСУ-аас иргэдээ авахгүй байгаа Монгол, Вьетнам, Тайланд зэрэг улсуудад өмнө нэгэнт олгогдсон визийг цуцлах, тус улсад ажиллах хөдөлмөрийн гэрээний ажилчдын квотыг багасгах зэрэг хатуу арга хэмжээ авах тухай тус улсын Засгийн газар дотооддоо ярилцаж байгаа юм байна. 
Энэ тухай тус улсын Жун Ан Илбу сонины 4 сарын 9-ний өдрийн "Манай улсаас Монгол улсын иргэн 55 хууль бус оршин суугч арайхийн буцлаа" хэмээх нийтлэлд дурдсан байна. 
Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын албаны шалгалтаар  Хуасон дахь Түр хорих байранд байсан хууль бус цагаач 55 иргэн 8-ны өдрийн 18 цагийн үед Монгол улсын тусгай нислэгт багтан буцлаа. Монгол улс нь өнгөрсөн 2 сарын сүүлээс шинэ төрлийн коронавирусын халдвараас сэргийлэн гадаадад оршин сууж буй өөрийн орны иргэдээ хил нэвтрүүлэхээ зогсоосон юм. Тэд хууль бус оршин суугч хэмээн баривчлагдсан иргэдийхээ нутаг буцах хүсэлтийг хүртэл хүлээж авахгүй байсан. Тэдгээр иргэд энэ сарын 2-ны өдөр нутаг буцах ёстой байсан боловч нислэг цуцлагдсанаар боломжгүй болсон байсан ба тэдний зарим нь өлсгөлөн хүртэл зарлаж тэмцсэний эцэст ийнхүү явахаар боллоо.  
Иргэдээ хүлээж авахгүй байгаа улс нь зөвхөн Монгол улс биш юм. 
Вьетнам нь 3 сарын 6-наас хойш гадаадад байгаа иргэдээ авахгүй байгаа ба Тайланд улс мөн адил байна. 
Хууль Зүйн Яамны ажилтан хэлэхдээ "Иргэдээ хүлээн авах тал дээр хамтран ажиллахгүй байгаа улс орнуудын хувьд урьд өмнө олгогдсон визийг цуцлах болон Хөдөлмөр эрхлэх тогтолцооны шугамаар орж ирэх гэрээт ажилчдын тоог цөөлөх зэрэг хатуу арга хэмжээ авах шаардлагатай байна" хэмээн мэдэгдэв гэжээ.

Ц.Өнөрзаяа
Күүкмин Их Сургуулийн багш

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020-04-20

Хариу нь сөрөг гарсан иргэдийг онгоцонд суулгах ШААРДЛАГА ТАВИНА 2020-04-21

Сөүл, Франкфурт хот руу тусгай нислэг үйлдэнэ 2020-04-21

ХБНГ-улсын Франкфурт хот руу 5 сарын 2-ны өдөр нислэг явахаар болсонтой холбоотой ЕВРОПЫН 19 оронуудруу Илгээлт/Бичиг захидал/Боодол авч эхэллээ. 2020-04-21

Сөүл, Франкфуртын тусгай үүргийн нислэгээр ирэхээр өргөдөл гаргасан иргэдийн анхааралд 2020-04-21

Хөдөлмөр эрхлэх гэрээт ажилчдын тоог цөөлөх хатуу арга авах шаардлагатай хэмээн мэдэгдэв 2020-04-22

Ким Жөн Уныг хүнд өвдсөн байж магадгүй гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлээд байгаа юм. 2020-04-22

Ким Жон Уны дүү БНАСАУ-ын хоёрдугаар хүн болжээ 2020-04-22

БНАСАУ-ын ирээдүйн удирдагч байж болох Ким Ё Жон гэж хэн бэ 2020-04-23

БНАСАУ-ын удирдагчийн биеийн байдлын талаарх мэдээллийг “буруу” гэж үзжээ 2020-04-24

Ким Жон Унд юу тохиолдсон бэ? 2020-04-24