ХӨСҮТ халдвартай бас нэгэн өвчтнөө эдгээлээ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл коронавирусний халдвар авсан нэг өвчтөн эдгэсэн тухай сайн мэдээг дуулгалаа.
Тэрбээр өөрийн албан ёсны цахим хуудаснаа "Өнөөдөр манай ХӨСҮТ коронавирусын халдвартай бас нэгэн өвчтнөө эдгээж, 14 хоногийн хяналтад сувилал руу шилжүүллээ. Энэ маань оюутан хүүхэд байгаа юм. Одоо ХӨСҮТ-ийнхэн маань хувийн хамгаалах хэрэгсэл өмсөж, тайлах сургуулилтаа үргэлжлүүлэн хийж байна. Баярлалаа, Та бүхэндээ" гэжээ.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын 37 тохиолдол бүртгэгдсэний арав нь эдгэж, 27 нь эмчлүүлж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.