СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуурайшилттай үед ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна.

Хан-Уул дүүргийн VIII хороо, Богд хан уулын Соёмбот уул шатаж, нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай ажиллаж, галыг бүрэн унтраасан.
Галын шалтгаан бүрэн тодорхойгүй байгаа бөгөөд хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан, шар өвс шатаасны улмаас гарах гал түймрийн дуудлага ихсэж байгаа аж.
Иймээс иргэд та бүхэн хуурайшилт ихтэй энэ үед тамхины иш, шүдэнзээ унтраалгүй хаяхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын албанаас сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.