Цагдаагийн хэлтсүүдэд нэмэлтээр МӨРДӨГЧИД АЖИЛЛАНА

Цагдаагийн хэлтсүүдэд нэмэлтээр МӨРДӨГЧИД АЖИЛЛАНА

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтанд энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар нийт 5000 орчим эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа бөгөөд тус газраас “Прокурор-90” нэгдсэн аяны хүрээнд дээрх хэргүүдийг шуурхай шалгаж, шийдвэрлэх зорилгоор тус дүүрэг дэх Цагдаагийн газрын 1, 2, 3 дугаар хэлтсүүдтэй хамтарсан төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Мөн Нийслэлийн Цагдаагийн Удирдах газарт санал хүргүүлж, аян үргэлжлэх хугацаанд тус дүүрэг дэх Цагдаагийн хэлтсүүдэд нэмэлтээр мөрдөгчид ажиллуулахаар болжээ.

“Прокурор-90” нэгдсэн аяныг прокурорын байгууллагын түүхт 90 жилийн ойг угтан прокурорын хяналтын чанар, үр дүнг дээшлүүлэхээр энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр сарын хугацаанд  зохион байгуулж байгаа юм хэмээн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.