Германчууд БНХАУ-аас 10 сая маск хүлээн авлаа

Германчууд БНХАУ-аас 10 сая маск хүлээн авлаа

БНХАУ-ы Засгийн газрын шийдвэрээр ХБНГУ-д олгох 10 сая маскийг тус улсын Засаг захиргаа өнөөдөр хүлээн авчээ.

Дэлхийн ачаа тээврийн томоохон онгоц болох “АН-225” дээрх ачааг тээвэрлэн Лайпциг хотын нисэх буудалд газардсан байна.

Түүнээс гадна цэргийн тээврийн онгоцоор хоёр удаагийн нислэгээр дахин 15 сая маск өгөхөөр төлөвлөж буй аж.

ХБНГУ-ын Засаг захиргаа улсынхаа бүх иргэдэд маск тараах шийдвэр гаргаад удаагүй байгаа билээ.

Эх сурвалж: DW

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.