МСНЭ болон 300 гаруй сэтгүүлч нэгдэж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл болон түүний хүү Г.Аранзал нарын тухай мэдээлэл гаргаж, Г.Аранзалын нэр дээрх алтны уурхай байгаль орчинд хохирол учруулж байгаа тухай нэвтрүүлэг хийсэн байдаг.
Энэ хүү нэвтрүүлгийн мөрөөр шалгалт явуулах, хуулийн байгууллагын алба хаагч сэтгүүлчийн биед халдсан асуудлаар Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл болон 300 гаруй сэтгүүлч нэгдэж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлнэ. Уг шаардлагыг яг одоо Төрийн ордны баруун хаалганы дэргэд гардуулж өгөх гэж байна.
Шууд дамжуулалт үзэх
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.