АНУ-ын үнэт цаасны хороо нэг шүгэл үлээгчид 5 сая доллар олгоно

АНУ-ын үнэт цаасны хороо нэг шүгэл үлээгчид 5 сая доллар олгоно

АНУ-ын Үнэт цаасны хороо нь мөрдөн шалгах ажиллагаанд үнэ цэнэтэй мэдээлэл өгсөн нэгэн шүгэл үлээгчид 5 сая долларын урамшуулал (шагнал) олгох болсноо зарлалаа. Уг шүгэл үлээгч нь мөрдөн шалгах ажиллагаанд зарцуулах байсан цаг хугацаа, нөөцийг хэмнэх чухал ач холбогдол бүхий мэдээлэл өгсөн байна.

“Өнөөдрийн шүгэл үлээгчийн урамшуулал бол өнгөрсөн сард шүгэл үлээсэн хувь хүмүүст Үнэт цаасны хорооноос олгож байгаа долоо дахь удаагийн урамшуулал юм. Эдгээр урамшуулал нь зах зээл, хөрөнгө оруулагчдыг хамгаалахын тулд шүгэл үлээгчдийн өгч буй үнэ цэнэтэй дэмжлэгийн хэмжээг харуулж байгаа юм. Бид үнэт цаасны хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй талаарх мэдээлэл бүхий хүмүүсийг дэмждэг” хэмээн тус хорооны Шүгэл үлээгчийн газрын дарга Жейн Норберг мэдэгдсэн юм.

Тус байгууллагаас 2012 онд анхны урамшуулал олгож эхэлснээс хойш 80 хувь хүнд ойролцоогоор 430 сая долларын урамшуулал олгоод байгаа юм. Урамшууллын мөнгийг Конгрессоос байгуулсан Хөрөнгө оруулагчдыг хамгаалах сангаас гаргадаг бөгөөд уг санг үнэт цаасны хууль тогтоомж зөрчсөн этгээдүүдээс Үнэт цаасны хороонд төлсөн мөнгөн торгуулиас бүрдүүлдэг. Мөрдөн шалгах ажиллагаанд чухал ач холбогдолтой, цаг үеэ олсон, үнэн бодит мэдээллийг сайн дурын үндсэн дээр өгсөн шүгэл үлээгч урамшуулал авах боломжтой юм. Тухайн мэдээллийн дагуу оногдуулсан мөнгөн торгуулийн хэмжээ 1 сая доллараас их бол шүгэл үлээгчийн урамшуулал нь тухайн мөнгөн дүнгийн 10-30 хувьтай тэнцүү байдаг.

Додд-Франкын хуульд заасны дагуу Үнэт цаасны хороо нь шүгэл үлээгчийн нууцлалыг хамгаалдаг бөгөөд тухайн шүгэл үлээгчийг тодорхойлж болохуйц мэдээллийг ил тод болгодоггүй.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсад генерал цол бий болсны 76 жилийн ойн өдөр тохиож байна 2020-04-28

Коронавируст халдварын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд хээрийн эмнэлгийг ашиглах бэлтгэлийг хангаж байна 2020-04-28

Сонгуульд нэр дэвшигчдэд зориулсан гарын авлага хэвлэгдэв 2020-04-28

Коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 200 мянгад ойртлоо 2020-04-28

Хятадын сайд авлигын хэргээр баривчлагдав 2020-04-28

АНУ-ын үнэт цаасны хороо нэг шүгэл үлээгчид 5 сая доллар олгоно 2020-04-28

Дэлхийн эдийн засаг 3-5 хувиар АГШИНА 2020-04-28

Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтад ажиллах иргэдийг Дорноговь аймагт бүртгэж байна. 2020-04-28

Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах эсэхийг хэлэлцэж байна 2020-04-28

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 13 газрын тусгай зөвшөөрлийг цуцлууллаа 2020-04-28

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг 5 сарын 31 хүртэл сунгалаа 2020-04-28