Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтад ажиллах иргэдийг Дорноговь аймагт бүртгэж байна.

Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтад ажиллах иргэдийг Дорноговь аймагт бүртгэж байна.
“Монголын төмөр зам” ТӨХК-иас аймгийн ХХҮГ-тай хамтран инженерийн гурав, замчины 30 орон тоонд ирэх тавдугаар сарын 01-нийг хүртэл бүртгэж буй.
Бүртгүүлсэн иргэдийг замчин мэргэжлээр сургаж ажиллуулах аж. Төмөр замын бүтээн байгуулалтад ажиллахыг сонирхсон хүмүүс “Монголын төмөр зам” ТӨХК-ийн цахим хуудаснаас анкет татан авч бөглөөд иргэний үнэмлэхний хуулбар, боловсролын гэрчилгээний хуулбар, мэргэжлийн үнэмлэхний хуулбарын хамт бүрдүүлж аймгийн ХХҮГ-т өгөх аж.
Дэлгэрэнгүй мэдээллийг ХХҮГ-ын 96752930, 95953581 дугаарын утсаар лавлах боломжтой. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа мега төслийн нэг Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын нэгээхэн хэсэг Зүүнбаянд өрнөж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.