Хохирогчийн ар гэрийнхэн алуурчныг эмнэлэгт хөнөөжээ

Орон нутгийн хэвлэлийн мэдээнээс үзэхэд эхлээд хотын нэгэн дүүрэгт буудалцаан болжээ. Зэвсэгт этгээдүүд хоёр хүний амь хөнөөгөөд зугтсан ч машины осолд орж, Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Алагдсан хоёр хүн хэн байсан нь тодорхойгүй ч Гавар хотод маш их шуугиан тарьсан аллага болжээ. Армяны Цагдаагийн газраас тус хотод нэмэгдэл хүч илгээсэн ч үймээнийг зогсоож дийлсэнгүй. Алагдсан хүмүүсийн ах дүү, хамаатан садан гэсэн 500 гаруй хүн эмнэлэгт дайран орж, хоёр алуурчны хоолойг огтлон, алаад гарч оджээ.
Эмнэлгийн үүдэнд байсан цагдаа нар юу ч хийж чадаагүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.