Тайландад онц байдлын хугацааг сунгалаа

Тайланд улсад өнгөрсөн сард зарласан онц байдлын хугацаа дөрөвдүгээр сарын 30-нд дуусахаар байсан юм. Гэвч тус улсын Засгийн газраас шинэ коронавирусний тархалтаас сэргийлэх үүднээс онц байдлыг дахин нэг сараар сунгах шийдвэрийг гаргасан байна.
Тайландад шөнийн цагаар хөл хөдөлгөөнийг хориглосноос гадна гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авсан юм. Мөн нийслэл Бангкок хотод хүнс болон ахуйн хэрэглээнийхээс өөр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалдаг дэлгүүр, худалдааны төвийг хаагаад байгаа юм.
Тайландад өдөрт халдварын 100 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж байсан бол сүүлийн үед халдвар авсан хүний тоо буурч эхэлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.