Ливаны цэргүүд Бейрутын гудамжинд эргүүл хийж байна

Ливаны цэргүүд Бейрутын гудамжинд эргүүл хийж байна

Ливаны армийн цэргүүд тус улсын нийслэл Бейрут хотод даваа гарагт болсон эсэргүүцлийн жагсаалд оролцогчдыг тарааж, гол гудамжуудыг хяналтандаа авсан гэж "Al-Akhbar" сонин мэдээлжээ.

Нүдээр үзсэн хүмүүсийн мэдээлснээр, нийслэл хотын төвд, мөн мусульман шашинтнуудын Барбир, Рас-эн-Набаа, Корниш-Мазра, Кас-Кас болон Кола хороололд цэргүүд болон жагсагчдын хооронд болсон мөргөлдөөн шөнө орой хүртэл үргэлжилжээ. Цэргүүд түрэмгий авирласан жагсагчдыг тараахын тулд агаарт хэд хэдэн удаа хий буудсан байна.

Жагсагчид шөнө Хамра гудамжинд дахин цугласан боловч цэргүүд тэдний эсрэг нулимс асгаруулагч хий бүхий гар бөмбөг хэрэглэж, Ливаны Төв банк байрладаг барилгад ойртуулаагүй байна. Ливаны үндэстний мөнгөн тэмдэгтийн ханш хоёр дахин унаж, улмаар хүнсний бүтээгдэхүүний үнэ 60 орчим хувиар нэмэгдсэн нь тус улсад эсэргүүцлийн ажиллагаа дахин өрнөх шалтгаан болжээ. Жагсагчид эрх баригчдаас нийгмийнхээ эрхийг хамгаалахыг, мөн коронавирустэй тэмцэх зорилгоор гуравдугаар сард авсан онцгой арга хэмжээний улмаас учирсан хохирлын нөхөн төлбөр олгохыг шаардсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Японы компаниудын автомашины үйлдвэрлэл 20 гаруй хувиар буурчээ 2020-04-29

О.Батнасан: Банк, санхүүгийн шинэчлэлийг яаралтай хийх хэрэгтэй 2020-04-29

4, 9-өөр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчийн татвараа төлөх хугацаа дуусахад 2 өдөр үлдлээ 2020-04-29

Тайландад онц байдлын хугацааг сунгалаа 2020-04-29

Нийслэлийн ногоон бүсийн 103 чиглэлд хяналт, шалгалт хийж байна 2020-04-29

Ливаны цэргүүд Бейрутын гудамжинд эргүүл хийж байна 2020-04-29

Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн салбарынхан нэмэгдэл цалин авахаар боллоо 2020-04-29

БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллагын ээлжит чуулган ирэх сард эхэлнэ 2020-04-29

АНУ-д нэг өдрийн дотор 25 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ 2020-04-29

Энэ сарын 30-нд БНСУ-ын Сөүл хотоос нийт долоон улсаас дамжин ирж байгаа 273 иргэнээ татан авах юм. 2020-04-29

НДШ-ийн чөлөөлөлт: Орлого буурснаа НОТЛОХ ШААРДЛАГАГҮЙ 2020-04-29