БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллагын ээлжит чуулган ирэх сард эхэлнэ

Коронавирусний цар тахлын улмаас хойшлуулсан Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын 13 дахь удаагийн сонгуулийн гуравдугаар хуралдаан тавдугаар сарын 22-нд Бээжин хотноо нээгдэнэ гэж "Синьхуа” агентлаг мэдээллээ.
Тус агентлагийн мэдээлснээр, холбогдох шийдвэрийн Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны 17 дугаар хурлын үеэр гаргажээ. Тус хорооны хурал дөрөвдүгээр сарын 26-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 29-нд дуусах юм.
Түүнчлэн Хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн гуравдугаар хурлыг тавдугаар сарын 21-нд эхлүүлэхээр болжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.