НДШ-ийн чөлөөлөлт: Орлого буурснаа НОТЛОХ ШААРДЛАГАГҮЙ

НДШ-ийн чөлөөлөлт: Орлого буурснаа НОТЛОХ ШААРДЛАГАГҮЙ

Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль болон  хуулийг хэрэгжүүлэх журамтай холбоотой мэдээллийг  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МАОЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар мэдээлэл хийлээ. 

Нийт аж ахуйн нэгжүүдийн 99.99 хувь нь Нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтөд хамрагдана гэсэн Сангийн сайдын байр суурь хууль болон хуулийг хэрэгжүүлэх журмаас зөрж  байна гэсэн мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд гарч байсан. 

Тухайн  аж ахуйн нэгжийн орлого буурсан эсэхийг Татварын ерөнхий газарт ирүүлсэн мэдээлэл дээр нь үндэслэн авч үзэж, Нийгмийн даатгалын шимтгэлээс зургаан сарын хугацаанд чөлөөлнө гэж байв. 

Тэгвэл С.Чинзориг сайд өнөөдөр мэдээлэл өгөхдөө "Коронавирусний  онцгой нөхцөл үүссэнтэй холбогдуулан БҮХ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДОГОЛДОЖ, ОРЛОГО БУУРСАНД ТООЦНО" гэлээ. 

Аж ахуйн нэгж байгууллага нь хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх хөлсөөр ажиллах гэрээгээр ажилтныг ажиллуулж байгаа бол ажлын байрыг хадгалж байгаа гэж үзэх аж. 

Тэгэхээр аж ахуйн нэгжүүд орлого буурснаа заавал нотлохгүйгээр Нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд зургаан сарын хугацаанд хамрагдах нь ээ.

Түүнчлэн аж ахуйн нэгж байгууллага, даатгуулагчийн 2020 оны 4-9 дүгээр сарын урьдчилан төлсөн Нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгох аж.

Сайн дураар даатгуулагчийн чөлөөлөгдөх Нийгмийн даатгалын шимтгэлийн нэг сарын хэмжээ нь 56 700 төгрөг байх юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ливаны цэргүүд Бейрутын гудамжинд эргүүл хийж байна 2020-04-29

Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн салбарынхан нэмэгдэл цалин авахаар боллоо 2020-04-29

БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллагын ээлжит чуулган ирэх сард эхэлнэ 2020-04-29

АНУ-д нэг өдрийн дотор 25 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ 2020-04-29

Энэ сарын 30-нд БНСУ-ын Сөүл хотоос нийт долоон улсаас дамжин ирж байгаа 273 иргэнээ татан авах юм. 2020-04-29

НДШ-ийн чөлөөлөлт: Орлого буурснаа НОТЛОХ ШААРДЛАГАГҮЙ 2020-04-29

Сингапурын эрдэмтэд КОВИД-19 дуусах өдрийг улс орон бүрээр тооцоолжээ 2020-04-29

Гурван удаагийн тусгай үүргийн нислэгээр 807 иргэнээ эх орондоо авч ирнэ 2020-04-29

Халдварын тохиолдлын 40 гаруй хувь нь шинж тэмдэг илрээгүй хүнээс халдварлажээ 2020-04-29

Азийн танхимын болон тулааны спортын VI наадам Тайланд улсад болно 2020-04-29

Францад халдварын тархалттай холбогдуулан ямар арга хэмжээ хэрэгжүүлэх вэ? 2020-04-29