БНСУ-д шинэ төрлийн коронавирусын тархалт хангалттай буурч байгаа
БНСУ-д шинэ төрлийн коронавирусын тархалт хангалттай буурч байгаа үзүүлэлт байгаа боловч тус улсын Засгийн газар үүнд тайвшрахгүйгээр дунд болон урт хугацааны төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
Тэд ямар ч байсан асар том хямралыг амжилттай даван тууллаа гэж үнэлэгдсэн.
Засгийн газраас 5 сарын 5 хүртэл зарлагдсан "Нийгэмд зай барих" арга хэмжээг дуусгаж "Ахуйн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцоо" хэмээх арга хэмжээг эхлүүлэх талаар ярилцаж байна.
Шинээр батлагдсан өвчтөнүүдийн тоо эрс буурсан боловч халдварын шалтгааныг олоход хэцүү шашны болон наргиан цэнгээний газруудын хэвийн үйл ажиллагааг эхлүүлсэн нь санаа зовинолыг дагуулж байна.
Үүнтэй холбоотойгоор улс орон даяар шинэ төрлийн коронавирусын эсрэг биетийн шинжилгээг явуулах тухай Засгийн газрын түвшинд яригдаж байна. Энэ нь шинж тэмдэг байхгүй, шинжилгээнд хамрагдаж байгаагүй халдвар тээгчдийг олж илрүүлэн ковид19 тус улсад хэр зэрэг тархсан байгаад анализ хийхийн тулд хийгдэх ажил юм.
Эсрэг биет нь өвчнийг дарсны дараа үүсдэг дархлааны баталгаа ба эсрэг биетийн шинжилгээг хийвэл урьд өмнө халдвар авсан байсан эсэхийг тодорхойлоход тусална гэсэн үг юм.
Үүний тулд хамгийн түрүүнд ямар урвалжийг хэрэглэх вэ гэдэг асуудал тулгарч байгаа юм байна.
Мөн өвчний 2 дахь давалгаа гарвал хэрхэн даван туулах вэ гэдэг төлөвлөгөөний тухай яригдаж байгаа ба өвчний тархалт өндөр байсан Тэгү, Гёнгбук хотуудад олон өвчтөн зэрэг гарах үеэр эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ дутагдалтай байсан зэрэгт анхаарлаа хандуулан энэ талын бэлтгэлийг хийж байна.
Засгийн газраас бүс нутгийн тодорхой түвшингээс давсан өвчтөнүүд олноор гарах үед бүс нутаг бүрийн хариу арга хэмжээ, эмнэлгийн орны хүрэлцээ зэргийг хэрхэн ашиглах талаар төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна гэлээ.
YTN-ийн мэдээг орчуулав.
Ц.Өнөрзаяа
Күүкмин Их Сургуулийн багш
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.