БНСУ дахь ковид19-өөр халдварлагсдын 30-аас дээш хувь нь шинж тэмдэггүй байна.
БНСУ дахь ковид19-өөр халдварлагсдын 30-аас дээш хувь нь шинж тэмдэггүй байна. Үүнд ямар нэг шинж тэмдэггүй болон сул болон үл танигдах шинж тэмдгүүдийг оруулж байгаа юм. Асуудлын гол нь шинж тэмдэг эхлэхийн өмнө үеэс эхлэн эхлэх үе хүртэл вирусын дэгдэлт их байгаад байна.
Эрүүл мэндийн яамнаас иймэрхүү "шинж тэмдэггүй" дэгдэлт, нийт өвчтөнүүдийн 40 орчим хувьд байгаа гэж анхаарууллаа. Иймээс "чимээгүй дэгдэлт"-ийн аюулыг зогсоохын тулд шинж тэмдэггүй өвчтөнүүдийг эрт илрүүлэх ажил маш чухал юм.
Засгийн газраас бүртгэлгүй гадаадын иргэд болон орон гэргүй иргэдийн халдварт өвчний орчны хязгаарлалтын зохицуулалтын асуудлыг чангатгахаар болжээ.
"Халдварт өвчний үлгэр жишээ улс" болж байсан Сингапур улсын хувьд цагаач ажилчдын дотуур байрнаас халдварт өвчтөнүүд олноор гарсан. БНСУ-ын хувьд ч гэсэн Мяньмар улсын 30 орчим цагаач ажилчин өдрийн 100,000 воны үнэтэй тусгаарлалтын байранд биш зочид буудалд байрлаж байгаад баригдсан юм.
Иймээс Засгийн газраас дээрхи хүмүүсд ковид19-ийн шинжилгээг хийх тухай асуудлыг энэ 7 хоногт шийдвэрлэж танилцуулна гэж байгаа юм байна.
YTN мэдээг орчуулав.
Ц.Өнөрзаяа
Күүкмин Их Сургуулийн багш
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.