БНСУ-ын нийслэл Сөүл хотоос зүүн зүгт оршдог Ичеон хотын агуулахад гал түймэр гарсны улмаас 38 хүн амиа алдаж, 10 хүн гэмтжээ.

БНСУ-ын нийслэл Сөүл хотоос зүүн зүгт оршдог Ичеон хотын агуулахад гал түймэр гарсны улмаас 38 хүн амиа алдаж, 10 хүн гэмтжээ.

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын нийслэл Сөүл хотоос зүүн зүгт оршдог Ичеон хотын агуулахад гал түймэр гарсны улмаас 38 хүн амиа алдаж, 10 хүн гэмтжээ. Аврах албаны ажилтнууд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Сөүл хотоос зүүн урагш зүгт 50 километр зайд оршдог Ичеонд баригдаж байсан дөрвөн давхар барилгад лхагва гарагт гарсан гал түймрийг таван цагийн дараа унтраасан байна.

Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь барилгын ажилчид байжээ. Өнөө өглөөний байдлаар, гэмтсэн хүмүүсийн наймынх нь биеийн байдал хүнд байгаа бол хоёр нь хөнгөн гэмтэл авчээ.

DRAM” чипийн үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт бичигддэг “SK hynix” компани байрладаг Ичеонд жижиглэн худалдааны агуулахууд олон байдаг ажээ.

Цагдаагийн газар, Гал түймэртэй тэмцэх газар, Шүүхийн шинжилгээний газрын мэргэжилтнүүд гал түймэр гарсан шалтгааныг тогтоохоор хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. Мэргэжилтнүүдийн урьдчилан таамаглаж буйгаар, цахилгаан шат сууриулуулах үеэр гал гарсан байж болзошгүй аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д шинэ төрлийн коронавирусын тархалт хангалттай буурч байгаа 2020-04-29

“BTS” хамтлаг дэлхийг тойрсон аялан тоглолтоо хойшлуулжээ 2020-04-29

БНСУ дахь ковид19-өөр халдварлагсдын 30-аас дээш хувь нь шинж тэмдэггүй байна. 2020-04-30

БНСУ-д COVID-19-ийн зөвхөн зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлууд бүртгэгджээ 2020-04-30

ЁНХАП: Ким Ё Жон Умард Солонгосын шинэ удирдагчаар сонгогдох магадлалтай 2020-04-30

БНСУ-ын нийслэл Сөүл хотоос зүүн зүгт оршдог Ичеон хотын агуулахад гал түймэр гарсны улмаас 38 хүн амиа алдаж, 10 хүн гэмтжээ. 2020-04-30

Өмнөд Солонгосын EXO хамтлагийн гишүүн CHEN аав боллоо 2020-04-30

Ким Жөн Ун нас барсан гэх цуурхал хаанаас гарав? 2020-04-30

АНУ Ким Жөн Уны талаар мэдэж байгаа боловч мэдээлэл өгөхгүй 2020-05-01

Өмнөд Солонгос: Гал түймэрт Хятад, Казахстаны ажилчид амиа алджээ 2020-05-01

БНСУ-ын иргэдийн амьдрал хэрхэн өөрчлөгдөв? 2020-05-01