ЭМЯ: 10 өвчтөн эдгэж, эмнэлгээс гарчээ

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ. Өнөөдрийн /2020.04.30/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.
Одоогийн байдлаар дэлхийн 213 орон, нутаг дэвсгэрт 3,2 сая халдварын тохиолдол илэрсэн. 227 мянган хүн нас барж, 1 сая хүн эдгэрсэн байна. Одоо дэлхийд нийт 1.9 сая хүн эмчлүүлж байгаа юм.
Манай улсад нийт 466 хүн ажиглалтад байна. Гадаадаас зөөвөрлөгдөж орж ирсэн нийт 38 тохиолдол илэрснээс 10 хүн эдгэж, эмнэлгээс гарсан. Үлдсэн 28 өвчтөн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.
Сүүлийн үед дулаарсантай холбоотойгоор гадуур хүүхдүүд амны хаалтгүй гарч байгаа тул ЭМЯ-наас хүүхдэдээ заавал маск зүүлгэхийг анхаарууллаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.