Өмнөд Солонгосын EXO хамтлагийн гишүүн CHEN аав боллоо
Өмнөд Солонгосын EXO хамтлагийн гишүүн Чэн энэ оны нэгдүгээр сард сүйт бүсгүй нь бие давхар гэдгийг зарлаж, удахгүй хурим хийнэ гэдгээ мэдэгдсэн.
Гэнэтийн энэ мэдээ уг нь баярт үйл явдал ч EXO хамтлагийн фэнүүдэд таалагдаагүй билээ. Тус хамтлагийн зарим фэн “Чэн шүтэн бишрэгчдээ гомдоолоо. Тэр гэнэт мэдээлэл хийж, хамтлаг дотор үл ойлголцох байдал үүсгэлээ. EXO-гийн есөн жилийн хөдөлмөрийг үр дүнгүй болгож байна. Хамтлагийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа тул түүнийг хөөхийг шаардаж байна” хэмээн эсэргүүцлийн жагсаал хүртэл хийж байв. Харин энэ явдал коронавирусний халдварын улмаас олны анхаарлаас холдсон юм.
Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд өнөөдөр бичсэнээр Чений сүйт бүсгүй энэ сарын 29-нд Сөүл хотын нэгэн эмнэлэгт охин төрүүлсэн байна. Фэнүүд дургүйцэж байгаа тул Чен энэхүү баярт мэдээгээ нийтэд зарлаагүй гэнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.