Иранд халдварын 1000 гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ

Иранд коронавирусний халдвар авсан хүний тоо 93657-д хүрснээс 73791 хүн эдгэрч, 5957 хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах албаны дарга Киануш Жаханпур лхагва гарагт мэдэгдлээ.
К.Жаханпурын мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 1073 тохиолдол шинээр бүртгэгдэж, 80 хүн нас баржээ. Түүнчлэн 2965 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Иранд энэ сарын 29-ний байдлаар 453386 хүнийг шинжилгээнд хамруулжээ.
Иранд халдварын тархалтыг хязгаарлахын тулд сургуулиудын сургалтыг зогсоох, соёлын болон шашны цуглаануудыг цуцлах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. Мөн олон нийтийн газруудыг тогтмол ариутгаж, халдваргүйжүүлж байгаа ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.