Гал түймрээс урьдчилан сэргийлэх уриалга гаргав

Гал түймрээс урьдчилан сэргийлэх уриалга гаргав

Нийслэлийн Онцгой байдлын газрын мэдээгээр зөвхөн 2020 оны 4 дүгээр сарын 10-27-ны өдрүүдэд ой хээрийн дөрвөн түймэр гарч, шар өвс шатаасны улмаас гал алдсан 122 тохиолдол бүртгэгджээ.

Үүний улмаас нийтдээ 105.5 га талбай түймэрт шатаад байна. Ой хээрийн түймрийн шалтгааны 90-ээс дээш хувь нь хүний буруутай үйлдлээс үүдэж байгаа тул иргэн бүр анхаарал болгоомжтой байвал галын гамшгаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм.

Иймд хаврын хуурайшилтын энэ үед ард иргэд та бүхэн хээр гадаа асаасан гал, шүдэнз, татсан тамхины иш, цогийг бүрэн унтрааж, халуун үнс нурмаа тусгайлан бэлдсэн таглаа бүхий сав, нүхэнд хийхээс гадна шар өвс шатаахгүй байж, гэр, байшин, хашааныхаа гадуур түймрээс хамгаалах зурвас татаж хэвшихийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас уриалж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ОХУ, Турк зэрэг улсад өвчлөл өндөр байна 2020-04-30

Хархорин худалдааны төвийн хойд талын буцаж эргэх уулзвар хүртэлх автозамын нэг урсгалыг хаана 2020-04-30

“COVID-19” халдварын тохиолдлын тоо гурван сая 219 мянга давж, нас барсан хүний тоо 228 мянгад хүрлээ. 2020-04-30

Иранд халдварын 1000 гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ 2020-04-30

Хятад улс олон улстай хамтран хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулах ажлыг урагшлуулна 2020-04-30

Гал түймрээс урьдчилан сэргийлэх уриалга гаргав 2020-04-30

НИТХ-ын дарга асан Л.Лантууд орон сууц гардуулан өглөө 2020-04-30

Их Британи эмч нарт хандив цуглуулсан ахмад дайчны 100 насны ойг тэмдэглэж байна 2020-04-30

5 сарын 1-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн давтан нислэгээр БНСУ-д байгаа 271 иргэнээ авна. 2020-04-30

“Boeing” дэлхий даяар ажилтнуудынхаа 10 хувийг цомхотгоно 2020-04-30

“COVID-19” халдварын эсрэг “Remdesivir” эмийг 1000 гаруй өвчтөнд туршжээ 2020-04-30