Туркийн сургуулиуд тавдугаар сарын 31-нийг хүртэл хаалттай байна

Туркийн сургуулиуд тавдугаар сарын 31-нийг хүртэл хаалттай байна

Цар тахлын дэгдэлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл зайн сургалтыг үргэлжлүүлэхээр болсон талаар тус улсын Боловсролын сайд Зия Селчук өнгөрсөн лхагва гарагт мэдэгдэл хийжээ.

Турк улсад анхны "COVID-19"-ийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 12 хоногийн дараа буюу 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдрөөс ерөнхий боловсролын сургуулийн 18 сая сурагч хичээлээ цахимаар болон телевизийн гурван сувгаар дамжуулан хүлээн авч эхэлсэн байна. Сурагчид хичээлийн жилийн эхний улирлын дүнгээр анги дэвшүүлэхээр болсон байна.

Туркийн сурагчид Туркийн үндэсний олон нийтийн радио, телевиз /TRT/ болон Үндэсний Боловсрол, мэдээллийн сүлжээ /EBA/-ний сувгаар нийтдээ 1600 хичээл болон 20.000 гаруй интерактив контентыг хүлээн авч байгаа талаар Хятадын "Синьхуа" агенлаг дөрөвдүгээр сарын 10-ны өдөр мэдээлсэн байна. 

Бүгд Найрамдах Турк Улсад 2020 оны тавдугаар сарын 1-ний өдрийн байдлаар "COVID-19"-ийн бүртгэгдсэн тохиолдол 120.204 байгаа бөгөөд үүнээс 3174 хүн нас барсан байна.

Эх сурвалж: БСШУСЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Д.Нямхүү: Франкфуртаас ирэх онгоцыг ЭРСДЭЛТЭЙД ТООЦОЖ байна 2020-05-01

Гадаадаас ирсэн ТАВАН хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн, ХӨСҮТ-д тусгаарлалаа. 2020-05-01

2020 онд газпром 166.6 тэрбум куб метр байгалийн хийг Европт нийлүүлэхээр тооцоолжээ 2020-05-01

Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 2020-05-01

КОВИД-19 | ДЭМБ хяналтаа сулруулах болоогүйг анхаарууллаа 2020-05-01

Туркийн сургуулиуд тавдугаар сарын 31-нийг хүртэл хаалттай байна 2020-05-01

Х.Болорчулуун: Гутайн даваа орчимд лиценз олгосон хүмүүст хариуцлага тооцох ёстой 2020-05-01

О.Баасанхүү: Дүү маань хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээ гадаадад байдаг 2020-05-01

Евро бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүн 1-3 дугаар сард 3.8 хувиар буурсан 2020-05-01

Эрх баригч нам СЕХ-ноос сонгуульд оролцох БАТЛАМЖАА гардаж авлаа 2020-05-01

Чингэлтэй дүүргийн иргэд 08:00-18:00 цагийн хооронд ГЭРЭЭСЭЭ ГАРАХГҮЙ 2020-05-01