О.Баасанхүү: Дүү маань хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээ гадаадад байдаг

О.Баасанхүү: Дүү маань хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээ гадаадад байдаг

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2020.05.01/ өөрийн цахим хуудсаараа дамжуулж байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Миний төрсөн дүү гадаадад байдаг. Хөгжлийн бэрхшээлттэй хүүхэдтэй. Тэглээ гээд би нэг л зүйлийг хэлдэг. Эхний ээлжид нэн шаардлагатай иргэдээ авч ирнэ. Тэр хүмүүс гадаадад нэг сар, нэг хоног амьдрахад ч хэцүү байна. Миний хувьд 2016 оноос хойш янз бүрийн асуудалд байр сууриа илэн далангүй илэрхийлдэг. Тоон дотор үсэг цохиод яваад байна. Нууц амраг, ах дүүгээ авч ирэх гээд байдаг. Тэр хүмүүсийнх нь амьдралыг харахад тэндээ нэг сар, жил амьдрах чадалтай хүн байгаа юм. Хэрэв би Н.Энхбаярын оронд байсан бол эрх мэдлээсээ түр татгалзаад тэр хүмүүсийг явуулах байсан юм. Ийм болохоор миний бухимдал төрөөд байна. Гадаадад байгаа иргэд галт тэргээр эх орондоо ирэх боломж байна. Олон улсын галт тэрэг ашиглаад боломжгүй хүмүүсээ авч ирэхгүй байна. Иргэд өөрсдөө мөнгөө төлж, Монгол Улсынхаа хил дээр ирэх боломж байна. Аль ч улс, орон гадаадын иргэн нутгаас нь явах хүсэлт өгөхөд дуртай зөвшөөрнө" гэв. 

Засгийн газар болон Улсын Онцгой комиссын шийдвэрээр өчигдөр /2020.04.30/ БНСУ руу тусгай үүргийн онгоц илгээж, эх орондоо ирэхийг хүссэн 278 иргэнийг авч ирсэн. Тэдний дунд өндөр настан болон асран хамгаалагчтай 29, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 43, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, оюутан 41, хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай тав, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 95, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 52 хүн багтсан талаар албаныхан мэдээлсэн билээ. Тэгвэл дээрх 278 иргэний дунд улстөрчдийн гэр бүл багтсан гэх мэдээлэл бий. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

2020 онд газпром 166.6 тэрбум куб метр байгалийн хийг Европт нийлүүлэхээр тооцоолжээ 2020-05-01

Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 2020-05-01

КОВИД-19 | ДЭМБ хяналтаа сулруулах болоогүйг анхаарууллаа 2020-05-01

Туркийн сургуулиуд тавдугаар сарын 31-нийг хүртэл хаалттай байна 2020-05-01

Х.Болорчулуун: Гутайн даваа орчимд лиценз олгосон хүмүүст хариуцлага тооцох ёстой 2020-05-01

О.Баасанхүү: Дүү маань хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээ гадаадад байдаг 2020-05-01

Евро бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүн 1-3 дугаар сард 3.8 хувиар буурсан 2020-05-01

Эрх баригч нам СЕХ-ноос сонгуульд оролцох БАТЛАМЖАА гардаж авлаа 2020-05-01

Чингэлтэй дүүргийн иргэд 08:00-18:00 цагийн хооронд ГЭРЭЭСЭЭ ГАРАХГҮЙ 2020-05-01

РЦНК-ийн гадаах талбайд хүүхдийн тоглоомын хотхон байгуулна 2020-05-01

Ноён уул орчмын газрыг дархан цаазат ангиллаар улсын тусгай хамгаалалтад авна 2020-05-01