Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 39 настай Н 4 дүгээр сарын 23-нд гэрээсээ гараад сураггүй болсон тул түүнийг эрэн хайх ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Түүнийг сураггүй алга болсон тухай дуудлагыг 4 дүгээр сарын 29-ний өдрийн 11:14 минутад аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, хошууч Н.Мягмарсүрэнгээр  ахлуулсан алба хаагчид, мөн Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд 4 дүгээр сарын 30-ны өглөө Зөөлөн багийн Эмт гэдэг газраас сумын төвөөс баруун зүгт эхлүүлсэн байна. Мөн Онцгой байдлын газрын алба хаагчид Цагаан булаг гэдэг газар сумын төвөөс зүүн хойд зүгт 5 км усаар эрэн хайх ажиллагааг явуулж үр дүнд хүрээгүй тул өнөө өглөөний 06 цагт эрэн хайх ажлыг дахин үргэлжлүүлж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хуульчийн Про Боно өдөр-2020 өдөрлөг болж байна 2020-05-01

АНУ дахь Кубын ЭСЯ руу гал нээсэн эрэгтэй хэн болохыг тогтоожээ 2020-05-01

Д.Нямхүү: Франкфуртаас ирэх онгоцыг ЭРСДЭЛТЭЙД ТООЦОЖ байна 2020-05-01

Гадаадаас ирсэн ТАВАН хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн, ХӨСҮТ-д тусгаарлалаа. 2020-05-01

2020 онд газпром 166.6 тэрбум куб метр байгалийн хийг Европт нийлүүлэхээр тооцоолжээ 2020-05-01

Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 2020-05-01

КОВИД-19 | ДЭМБ хяналтаа сулруулах болоогүйг анхаарууллаа 2020-05-01

Туркийн сургуулиуд тавдугаар сарын 31-нийг хүртэл хаалттай байна 2020-05-01

Х.Болорчулуун: Гутайн даваа орчимд лиценз олгосон хүмүүст хариуцлага тооцох ёстой 2020-05-01

О.Баасанхүү: Дүү маань хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээ гадаадад байдаг 2020-05-01

Евро бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүн 1-3 дугаар сард 3.8 хувиар буурсан 2020-05-01