Коронавирус нь эдгэрсэн Франц улсын иргэн маргааш /2020.05.02/ нутаг буцахаар болжээ.

Монгол Улсад өнгөрсөн гуравдугаар сарын 10-ны өдөр коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн билээ. Өөрөөр хэлбэл, нутаг буцаад ирсэн Франц улсын иргэнээс коронавирусний халдвар илэрсэн байдаг.
Тэрбээр ХӨСҮТ-д сар гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэж, коронавирусний халдвар нь эдгэсэн. Түүнийг ХӨСҮТ-өөс гаргаж, тусгаарлалтын байранд эмчийн хяналтад байлгаж байсан юм.
Тэгвэл Франц улсын иргэн маргааш /2020.05.02/ нутаг буцахаар болжээ. Тодруулбал, маргааш нисэх УБ-Франкфуртийн тусгай үүргийн онгоцоор нутаг буцахаар болсон байна. Түүнд монголчууд Анх-Отгон гэдэг нэрийг өгсөн байдаг.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.