Ноён уул орчмын газрыг дархан цаазат ангиллаар улсын тусгай хамгаалалтад авна

Ноён уул орчмын газрыг дархан цаазат ангиллаар улсын тусгай хамгаалалтад авна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Ноён уул орчмын газрыг тусгай хамгаалалтад өргөтгөн авахаар тусгасан  "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 

Тогтоолын төслийн талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцууллаа. Тогтоолын төсөлд байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын болон экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дусгалт газрыг өртгөтгөн, ангилал ахиулж, дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгасан байна.

Дээрх газруудыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулснаар байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын дурсгалууд, ойн сан бүхий газрын 0.11 хувь хамгаалагдах бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 10483 га-аар нэмэгдэх юм байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариут авсны дараа санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Ийнхүү тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 1995 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 16 дугаар тогтоолоор Ноён уул орчмын газрыг 21670 га-аар орон нутгийн тусгай хамгаалалтад авч байжээ. Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авах үндэслэлийг 2015 онд Шинжлэх ухааны академийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн доктор Б.Оюунгэрэл, Т.Рэнчинмядаг нар Ноён уул орчмын байгалийн нөөц газрыг 33498 га, дурсгалт газрыг 405,1 га талбайгаар тогтоосон аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

О.Баасанхүү: Дүү маань хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээ гадаадад байдаг 2020-05-01

Евро бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүн 1-3 дугаар сард 3.8 хувиар буурсан 2020-05-01

Эрх баригч нам СЕХ-ноос сонгуульд оролцох БАТЛАМЖАА гардаж авлаа 2020-05-01

Чингэлтэй дүүргийн иргэд 08:00-18:00 цагийн хооронд ГЭРЭЭСЭЭ ГАРАХГҮЙ 2020-05-01

РЦНК-ийн гадаах талбайд хүүхдийн тоглоомын хотхон байгуулна 2020-05-01

Ноён уул орчмын газрыг дархан цаазат ангиллаар улсын тусгай хамгаалалтад авна 2020-05-01

Импортын хүнсий татварыг жил бүр нэмэх тогтоол батлагдлаа 2020-05-01

ДЭМБ-ын мэдээллээс үзвэл, энэ вирус нь амьтны гаралтай аж. 2020-05-01

Коронавирус нь эдгэрсэн Франц улсын иргэн маргааш /2020.05.02/ нутаг буцахаар болжээ. 2020-05-01

“Багануур” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Ц.Батсайханыг томиллоо 2020-05-01

Өнөөгийн халдварын тархац, хүн амд халдаж байгаа байдлыг харвал дэлхийн хүн 60-70 хувьд халдана 2020-05-01