“Багануур” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Ц.Батсайханыг томиллоо

“Багануур” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Ц.Батсайханыг томиллоо

“Багануур” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал болж, нийт гишүүний олонхын саналаар ТУЗ-ийн даргаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирал Ц.Батсайханыг томилжээ.

Хурлаар “Багануур” ХК-ийн удирдлагууд 2020 оны бизнес төлөвлөгөөний биелэлтийн явцын талаар мэдээлэл өгчээ.

Монгол Улсын нүүрсний хэрэглээний 60 хувь, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг Багануурын уурхайн хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах хүрээнд Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны банкны Экспортыг дэмжих зээлийн хөтөлбөрт хамрагдаж, техник, технологийн шинэчлэл хийхээр шийдвэрлэсэн.

ТУЗ-ийн ээлжит хурлаас энэхүү ажлыг богино хугацаанд гүйцэтгэх чиглэл өгч, шинэ төрлийн коронавирусний  тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан гаргасан Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг дагаж мөрдөн, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг компанийн удирдлагуудад сануулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

РЦНК-ийн гадаах талбайд хүүхдийн тоглоомын хотхон байгуулна 2020-05-01

Ноён уул орчмын газрыг дархан цаазат ангиллаар улсын тусгай хамгаалалтад авна 2020-05-01

Импортын хүнсий татварыг жил бүр нэмэх тогтоол батлагдлаа 2020-05-01

ДЭМБ-ын мэдээллээс үзвэл, энэ вирус нь амьтны гаралтай аж. 2020-05-01

Коронавирус нь эдгэрсэн Франц улсын иргэн маргааш /2020.05.02/ нутаг буцахаар болжээ. 2020-05-01

“Багануур” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Ц.Батсайханыг томиллоо 2020-05-01

Өнөөгийн халдварын тархац, хүн амд халдаж байгаа байдлыг харвал дэлхийн хүн 60-70 хувьд халдана 2020-05-01

АНХААР: Цар тахлын үед дараах зарчмыг баримтална 2020-05-01

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 1 039 181 болжээ 2020-05-01

Сэрэмжлүүлэг: Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна 2020-05-01

Улаанбаатарт шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 10-12 хэм дулаан байна. 2020-05-01