“Remdesivir”эмийг коронавирусний эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгожээ

“Remdesivir”эмийг коронавирусний эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгожээ

Дэлхийн хэмжээнд “COVID-19”-өөр 3.5 сая хүн өвдсөнөөс 1.1 сая нь эдгэрчээ. Өвчилсөн хүмүүсээс хамгийн олон буюу 1.1 сая АНУ-нд бүртгэгдсэн гэдгийг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа өнөөдрийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв.

“COVID-19”-ийн улмаас 244 мянган хүн нас барсан бол одоо 2 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Коронавирус тархаж эхэлсэн цагаас эхлэн өнөөдрийг хүртэл АНУ 6.5 хүнд шинжилгээ хийсэн бөгөөд халдварын тархалт өндөр байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Хүнс эмийн агентлагаас тус улсын "Gilead Sciences" компани анх эбола вирусний эсрэг бүтээсэн “Remdesivir” эмийг коронавирусний эмчилгээнд хэрэглээх зөвшөөрөл олгожээ.

Франц улсад өнгөрсөн 24 цагт 166 хүн “COVID-19” халдварын улмаас нас барсан тул улсын хэмжээнд зарласан онц байдлын хугацаагаа энэ оны долоодугаар сарын 24 хүртэл сунгажээ. Харин ОХУ-д өчигдөр буюу энэ сарын 2-нд 10 мянга орчим шинэ тохиолдол бүртгэгджээ. Нийт халдварын дийлэнх нь Москва хот болон тус хотын ойр орчимд бүртгэгдэж байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.