Ким Жөн Уныг зүрхний мэс засалд орсон гэх мэдээллийг үндэслэлгүй гэж үзжээ

Ким Жөн Уныг зүрхний мэс засалд орсон гэх мэдээллийг үндэслэлгүй гэж үзжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны биеийн байдлын талаарх таамаглалыг БНСУ-ын Тагнуулын газар няцаажээ. Мөн түүнд зүрхний мэс засалд орсон байх магадлалтай шинж ажиглагдаагүй гэж мэдэгдсэн байна.

“БНАСАУ-ын удирдагч энэ онд өмнөх жилүүдийнхээс харьцангуй цөөн буюу 17 удаа олон нийтийн өмнө гарсан нь дотоод хэрэг, коронавирусний цар тахлын нөлөөнд голчлон анхаарч байгаатай холбоотой” гэж Үндэсний тагнуулын газар мэдээлжээ.

Ким Жөн Ун дөрөвдүгээр сарын 15-нд өвөө Ким Ир Сенийхээ мэндэлсний 108 жилийн ойн ёслолын арга хэмжээнд оролцоогүйгээс хойш түүний биеийг муудсан гэж таамаглаж эхэлсэн юм.

Харин БНАСАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнгөрсөн бямба гарагт Ким Жөн Уныг бордооны үйлдвэрийн нээлтэд оролцсон талаар мэдээлсэн бөгөөд түүний инээмсэглэж байгаа хийгээд бусад төлөөлөгчтэй ярилцаж буй гэрэл зургуудыг нийтэлсэн билээ.

Үндэсний тагнуулын газар Ким Жөн Уны зүрх өвдсөн гэх мэдээллийг няцаагаад, зүрхний хөнгөн мэс засалд орсон тохиолдолд ч 4-5 долоо хоног сэргээн засах эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг гэж мэргэжилтнүүдийн тайлбарыг иш татан уламжилжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.