БНСУ-ын сургуулиуд ирэх долоо хоногоос хичээллэж эхэлнэ

БНСУ-ын сургуулиуд ирэх долоо хоногоос хичээллэж эхэлнэ

БНСУ-ын ерөнхий боловсролын сургуулиудын сургалтыг ирэх долоо хоногоос эхлүүлэх төлөвлөгөөг тус улсын Боловсролын яам танилцуулжээ. БНСУ-д шинэ коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд сургуулиудыг хоёр сар гаруйн турш хаасан юм.

“Энэ сарын 20-ноос буюу тавдугаар сарын амралтаас хоёр долоо хоногийн дараа сургуулиудыг үе шаттайгаар нээнэ” гэж Боловсролын сайд Ёо Юн Хэ даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ. Төлөвлөгөөний дагуу ахлах сургуулийн сурагчид энэ сарын 13-наас хичээлдээ явж эхлэх бол бусад ангийн сурагчид дараагийн долоо хоногуудаас сургуульдаа явах боломжтой болох ажээ.

Засгийн газар анги танхим, сургуулийн орчныг халдваргүйжүүлэх, халдвар тархах эрсдэлийг бууруулахын тулд олон хүүхдийг нэг дор хичээллүүлэхээс зайлхийх, ширээ, сандлын байрлалыг өөрчлөх, хоолны цагаас бусад үед амны хаалт зүүхийг шаардахыг сургуулиудад зөвлөх ажээ.

БНСУ-ын сургуулиудын 99 орчим хувь нь хөл хорионы бэлтгэлийг хангаж, эрүүл ахуйн 14 сая амны хаалт, даавуун 18 сая амны хаалт бэлдсэн гэж Боловсролын яам мэдээлжээ. Мөн Засгийн газар халууныг тогтмол шалгахыг үүрэг болгох юм. Түүнчлэн өвчтөнүүдийн гэр бүлийн гишүүд, гадаадын орноор аялсан хүмүүсийн хүүхдүүдийг хичээлдээ явахыг хориглох бөгөөд халдвар илэрсэн тохиолдолд зайнаас суралцах ээлжинд шилжүүлнэ.

БНСУ-ын сурагчид дөрөвдүгээр сараас цахимаар хичээллэж эхэлжээ. Тус улсад шинэ хичээлийн жил гуравдугаар сард эхэлдэг боловч цар тахалтай тэмцэж буйтай холбогдуулан таван долоо хоногоор хойшлуулсан юм. БНСУ-ын боловсролын салбарын 70 жилийн түүхэнд хичээлийн шинэ жил анх удаа цахимаар эхэлсэн нь энэ ажээ. Тус улсад халдварын шинэ тохиолдлын тоо буурсантай холбогдуулан сургуулиудыг нээхээр шийдвэрлэжээ.

БНСУ-д халдварын анхны тохиолдол нэгдүгээр сарын 20-нд бүртгэгдэж, өдөрт шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо хоёрдугаар сарын 29-нд хамгийн олон буюу 909-д хүрснээс хойш буурсан бөгөөд сүүлийн өдрүүдэд нэг оронтой тоонд хүрчээ. Тус улсад энэ сарын 4-ний байдлаар халдварын 10801 тохиолдол бүртгэгдсэнээс 9217 хүн эдгэрч, 252 хүн нас барсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Орон нутгийн иргэд нарийн шинжилгээ өгөхийн тулд аймгийн төвийг зорих шаардлагагүй боллоо 2020-05-06

БНСУ-д мягмар гарагт коронавирусний халдварын хоёр шинэ тохиолдол бүртгэгдсэн 2020-05-06

Ким Жөн Уныг зүрхний мэс засалд орсон гэх мэдээллийг үндэслэлгүй гэж үзжээ 2020-05-06

БНАСАУ баллистик пуужин харвах шинэ талбай барьж байна 2020-05-06

Шадар сайдад Өмнөд Солонгосоос илгээх ИЛ ЗАХИДАЛ 2020-05-07

БНСУ-ын сургуулиуд ирэх долоо хоногоос хичээллэж эхэлнэ 2020-05-07

Солонгосын дайнд амь үрэгдсэн цэргүүдийн шарилыг хайх ажилд робот оролцуулна 2020-05-07

БНСУ-д халдвар авснаа мэдээгүй өвчтөн таван клубээр үйлчлүүлжээ 2020-05-07

Ким Жөн Ун коронавирусийг ялан дийлсэнд Ши Жиньпинд баяр хүргэжээ 2020-05-08

БНСУ-ын нисэх хүчний болон тэнгисийн цэргийн хамтарсан сургуулийг зэмлэн буруушаажээ. 2020-05-08

БНСУ баллистик пуужин туршжээ 2020-05-08