Мичиганд буутай иргэд хөл хориог эсэргүүцжээ

Мичиган мужийн шүүх хөл хориог хориглох шийдвэр нь иргэдийн үндсэн хуулиар олгогдсон эрхэнд халдаагүй гэсэн шийдвэр гаргасны дараагаар ийм жагсаал болсон юм. Жагсагчид мужийн захирагчийг хөл хорионы арга хэмжээгээ цуцлахыг шаардсан байна. Хамгийн ноцтой үйл явдал нь жагсагчид Мичиган мужийн захиргааны байр руу нэвтрэн оржээ. Иргэдийн зарим нь галт зэвсэг барьсан байжээ. Үүнээс ч үүдэн энэхүү захиргааны барилга дотор байсан албаныхан сум нэвтрэхгүй хантааз өмсөхөд хүрсэн гэх мэдээлэл гарч байна. Гэхдээ энэ эсэргүүцлийн хөдөлгөөнөөр хүний биед халдсан, хохирол учруулсан зүйл болоогүй юм.
Ерөнхийлөгч Дональд Трамп дээрх буутай жагсаалд оролцсон иргэдийг “тэд уурлаж бухимдсан ч гэсэн маш сайн хүмүүсээ” гэж өмөөрч жиргэсэн байгаа юм. Тэд энгийн амьдралдаа л эргэн орохыг хүсч байна гэж цагаан ордны тэргүүн хэлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.