Ч.Хүрэлбаатар: Энэ бүгд бол зээл биш буцалтгүй тусламж

АНУ-ын Олон Улсын хөгжлийн агентлаг (USAID) Монгол Улсад хэрэгжүүлж буй сайн засаглал, ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн гэрээг хоёр жилээр сунгаж, мөнгөн дүнг гурван сая ам.доллароор нэмэгдүүлэх гэрээнд талууд гарын үсэг зурлаа. Уг гэрээ “Тогтвортой, хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн өсөлтийг хангах” зорилтын хүрээнд хэрэгжиж буй юм.
Ч.Хүрэлбаатар сайд “Олон улсын байгууллагаас манай улсын төсвийн ил тод, нээлттэй байдлын үнэлгээгээрээ байр нь 15 орноор урагшилсан өдөр энэхүү гэрээг байгуулж байгаад туйлын баяртай байна. Бидний ажилд урам өглөө. АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад 1991 оноос хойш USAID-ээр дамжуулж 255 сая гаруй ам.доллар, Мянганы сорилтын сангаар 660 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлээд байна. Энэ бүгд бол зээл биш буцалтгүй тусламж юм. КОВИД-19 цар тахлын үеэр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа нь манай улсад үзүүлж буй том дэмжлэг юм” гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.