Газрын тосны үнэ өнгөрсөн 18 жилийн түүхэн дэх хамгийн бага түвшиндээ хүрээд байна.

Газрын тосны үнэ өнгөрсөн 18 жилийн түүхэн дэх хамгийн бага түвшиндээ хүрээд байна.

ОПЕК буюу Газрын Тос Экспортлогч Орнуудын байгууллага болон энэ холбоонд багтадгүй газрын тос экспортлогч орнууд түүхийн нефтийн үйлдвэрлэлийг эрс бууруулах хэлэлцээрт хүрээд байгаа. Энэ сарын 01-нээс хэрэгжиж эхэлж байгаа энэхүү хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэхийг ОПЕК-оос гишүүн болон гишүүн бус орнуудад уриалсан байна. Энэ хэлэлцээр газрын тосны ханшийг түүхэн уналтаас эргэн сэргэхэд тус болно гэж найдаж байгаа юм.

Мухамед Аркаб 2020 ОПЕК-ийн хурлыг даргалагч, Алжир улсын эрчим хүчний сайд: "Газрын тосны зах зээл тодорхойгүй, хүнд нөхцөлтэй тулгараад байгаа энэ үед хэлэлцээрт гарын үсэг зурсан бүхий улс орнууд  газрын тосны үйлдвэрлэлээ сайн дураар  бууруулах амлалтаа бүрэн хэрэгжүүлж, тохиролцоондоо 100 хувь хүрэх нь туйлаас чухал юм" гэв. 

Өнгөрсөн 04-р сарын 12-нд болсон яаралтай уулзалтаар ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус орнууд 05 болон 06-р сар төдийгүй цаашид газрын тосны үйлдвэрлэлийг бууруулах тохиролцсон юм. Нийт 2 жилийн хугацаатай хэлэлцээр нь газрын тосны үнийг тогтворжуулж, өсөлтийг авчирна гэсэн хүлээлт байна. Газрын тосны үнэ өнгөрсөн 18 жилийн түүхэн дэх хамгийн бага түвшиндээ хүрээд байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.