Шведэд байгаа нэг Монгол иргэний хариу эерэг гарчээ

Шведэд байгаа нэг Монгол иргэний хариу эерэг гарчээ

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ. Өнөөдрийн /2020.05.04/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Одоогийн байдлаар дэлхийн 215 орон, нутаг дэвсгэрт 3,5 сая халдварын тохиолдол илэрч, 248 мянган хүн нас барж, 1.1 сая хүн эдгэрсэн байна. Дэлхийд нийтэд 2,1 сая хүн эмчлүүлж байгаа юм.

Монголд 1041 хүн тусгаарлалтад байгаа. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Европын улс орнуудаас иргэдээ авахаар ниссэн  Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 261 иргэн эх орондоо ирсэн. Үүнээс өндөр настан болон асран хамгаалагчтай 39, эрүүл мэндийн шалтгаантай 58, жирэмсэн 22, хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай 3, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 62, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 77 хүн байна. Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал”, “Энхсаран” сувилал, “Центавр” зочид буудалд байрлуулж, 21 хоног тусгаарлах юм. Тэдний биеийн байдал хэвийн байна. 

Шведэд байгаа нэг монгол иргэний хариу эерэг гарснаа бидэнд утсаар хэлж, зөвлөгөө авсан. Хөнгөн тул гэрээр эмчүүлж байгаа юм гэж ЭМЯ-наас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.