Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцны зорчигчдоос нэг хүний хариу ЭЕРЭГ гарлаа

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан ХӨСҮТ-өөс өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ. Өнөөдрийн /2020.05.04/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцны зорчигчдын 274 хүнд шинжилгээ хийхэд нэг хүний хариу эерэг гарлаа. Ингээд нийт тохиолдлын тоо 40 боллоо. Тус өвчтөнийг ХӨСҮТ-д тусгаарласан. 3-р сарын 26-нд эмнэлгт хэвтсэн хоёр хүн эдгэрч, дараагийн шатанд шилжлээ. Нийт 40 тохиолдлоос 12 нь эдгэсэн. Эмчүүлж байгаа 28 хүн дотор хатгаатай, халуурсан хүмүүс байгаа" гэж мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.