Архи, согтууруулах ундаа худалдан борлуулж буй мэдээллийг төлбөртэй авна

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/130 дугаар захирамжаар "Согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх"-ийг хориглох шийдвэрийг 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаад байгаа.
Цагдааийн газраас энэ хугацаанд архи, согтууруулах ундаа худалдан борлуулж байгаа талаарх баттай эх сурвалжийн мэдээллийг харилцан тохиролцсоны үндсэн дээр төлбөртэй авах гэнэ. Иймд иргэдээс энэ талын баттай мэдээллийг Цагдаагийн газарт ирүүлж, хамтран ажиллахыг хүслээ. Энэхүү мэдээллийн эх сурвалжийг чандлан нууцлах болно гэдгээ ч тус хамт олон мэдэгдлээ. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас архидан согтуурахтай тэмцэх ажилд хамтдаа хүчин зүтгэхийг иргэд, олон нийтээс хүслээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.