Японд КОВИД-19 халдвар авч, эдгэрээд 14 хоногийн тусгаарлалтад байсан эмэгтэйгээс дахин коронавирус илэрчээ.

Японд КОВИД-19 халдвар авч, эдгэрээд 14 хоногийн тусгаарлалтад байсан эмэгтэйгээс дахин коронавирус илэрчээ.

Японд КОВИД-19 халдвар авч, эдгэрээд 14 хоногийн тусгаарлалтад байсан эмэгтэйгээс дахин коронавирус илэрчээ.

NHK телевизийн мэдээлснээр, энэ эмэгтэй өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд анх шинжилгээ өгөхөд коронавирус илэрсэн байна. Өвчний шинж тэмдэг илааршиж, үгүй болсны дараа эмэгтэй хоёр долоо хоног тусгаарлагджээ. Тусгаарлалтаас гарсны дараа эмэгтэйн биеийн байдал муудаж, халуурч эхэлсэн бөгөөд дахин шинжилгээ өгөхөд эерэг гарсан байна.

Хоккайдогийн анагаах ухааны их сургуулийн профессор Йоко Цукамотогийн онцолсноор, энэ тохиолдол тусгаарлалтын хугацаа хүн бүрд ижил байх ёсгүйг харуулж байна. Өвчтөний биеийн байдлаас хамааран эдгэрсний дараах тусгаарлалтад байх хугацааг өөр өөр тогтоох шаардлагатайг илтгэж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий дахинд нийт 3507691 хүн халдвар авснаас 247470 нь нас барж, 1125236 нь эдгэрээд байна. АНУ-д 1158040 /нас барсан 67682/, Испанид 217466 /нас барсан 25264/, Италид 210717 /нас барсан 28884/, Их Британид 187842 /нас барсан 28520/, Францад 168925 /нас барсан 24900/, Германд 165664 /нас барсан 6866/, ОХУ-д 134687 /нас барсан 1280/, Туркт 126045 /нас барсан 3397/ тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.