Хотын дарга караоке, баарны үйл ажиллагааг ТОДООХОЙГҮЙ ХУГАЦААГААР хаах нь зүйтэй гэж үзлээ

Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагуу архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийн ажиллах цагийн хуваарийг 00:00 цаг хүртэл сунгасан билээ. Түүнчлэн баар болон караоке зэрэг цэнгээний газрын үйл ажиллагааг нээсэн юм. Энэхүү шийдвэрийг олон нийт эсэргүүцэж, гомдол мэдүүлжээ.
Үүнээс гадна, нийслэлээс нээгдсэн аж ахуй нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлж, хяналт шалгалт хийсэн байна. Нийт 1035 байгууллагад шалгалт хийхэд зарим баар, цэнгээний газарт халуун хэмжигч байхгүй, хүн хоорондын зай барих зөвлөгөөг хэрэгжүүлэхгүй байгаа нь тогтоогджээ. Тэгвэл Хотын дарга С.Амарсайхан "Ааж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлогын хүрээнд баар, караоке буюу архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагуудыг нээсэн. Гэсэн ч тэд ариутгал, халдваргүйжүүлэлтээ хийж үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байна. Тиймээс баар, шөнийн цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааг хязгаарлах нь зүйтэй" гэдгийг хэллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.