УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр /2020.04.05/ хуралдлаа.

УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр /2020.04.05/ хуралдлаа.

УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр /2020.04.05/ хуралдлаа. Хуралдааны дараа тус намын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлснээс Засгийн газрын бүрэн эрх дуусгавар болж, бүрэлдэхүүнээ өөрчлөх зайлшгүй шаардлага байгаа гэдгийг бид удаа дараа хэлж байгаа. Шинэ Үндсэн хуулиар дөрвөн гишүүдээс бусад нь давхар дээлгүй байна гэж заасан учраас үүнийг дагаж мөрдөх ёстой юм. Үндсэн хуулиас давсан зүйл байх ёсгүй. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газар тавдугаар сарын 25-ны өдөр бүрэлдэхүүнээ өөрчилсөн байх хуулийн шаардлага тулгарч байгааг эрх баригчид анхаарах хэрэгтэй. Хэрэв өөрчлөхгүй бол энэ Засгийн газар чадамжгүй болно гэсэн үг. Засгийн газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ямар нэг хэрэгжих хуулийн хугацаа тавиагүй байна билээ. Бид хэлэлцүүлгийн үеэр саналаа илэрхийлээд явна" хэмээн тодотголоо. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.